DJI Avata 2 - 4 удаа хөөргөсөн. Бүх зүйлс нь шинээрээ байгаа.
First Person View буюу FPV дрон нь нислэгийн явцад Goggle шилний тусламжтай дроноос ирж байгаа дүрсийг шууд нүдээрээ харж, өөрөө нисэж буй мэдрэмжийг төрүүлдгээрээ онцлог. Мөн Avata 2 загвар нь гарын бугуйн хөдөлгөөнөөр залуурдах Motion удирдлагатай байдгийг та бүхэн маань хэдийнээ мэдэх биз.
DJI Avata 2 загвар нь өмнөх загвараасаа 5 минут илүү буюу хамгийн дээд нисэх хугацаа нь 23 минут болсон бөгөөд 40 граммаар бага жинтэй болжээ. Мөн DJI Air 3 загварын дроны камерын сенсорын хэмжээтэй адил буюу 1/1.3 инчийн хэмжээтэй камертай. Өмнөх загварын хувьд өөр дээрээ санах ойн багтаамжгүй байсан бол Avata 2 нь 46 GB дотоод санах ойн багтаамжтай болсон. Спорт горим дээр 57.6 км/ц цаг хүртэл хурдлах болон Manual горимд 97 км/ц-ийн хурдны гайхамшгийг мэдрүүлнэ.
DJI-ийн зүгээс Avata 2 загварт зориулж DJI Goggles 3 шинэ загварын шил болон RC Motion 3 шинэ удирдлагыг бүтээжээ.
Шинэчлэгдсэн Goggles 3 нь дроноос ирж буй дүрсийг таны нүдэнд ердөө 24 милл секундийн хоцрогдолтой харуулахаас гадна зүүхэд илүү тухтай болсон. Мөн гадна орчны гэрэл нэвтрэх зайг илүү багасгасан бөгөөд 1920х1080 HD хос дэлгэцтэй. Goggles шилнийхээ баруун талд нэг товшоод л авсан зургуудаа шууд харах боломжтой. Goggle-оо Wifi-аар утастайгаа холбон дүрсээ харуулж болохоос гадна DJI Fly app ашиглан шууд дамжуулалтыг ч хийж болно. Нэг цэнэглээд удирдлагаа 10 хүртэл цаг ашиглаарай.
Tэгвэл шинэ RC Motion 3 удирдлагын хамгийн том давуу тал нь гарт илүү эвтэйхэн болсноос гадна хоёр шатлалт хурд авах залуурын тусламжтай хурдаа түгжих боломжтой. Мэдээж гарын хөдөлгөөнөөр дамжуулан Avata 2 дроноо 1.5 метрээс дээш өндөрт урагш, хойш, хажуу тийш эргүүлэх боломжтой бөгөөд ямар нэгэн өндрийн хязгааргүйгээр 180 градусын дрифтийн хөдөлгөөнийг ч гүйцэтгэх боломжтой. Мөн удирдлагад шинээр нэвтэрсэн AR курсорын тусламжтай дэлгэц дээрх менюг хялбар удирдаж болно.
Avata 2 дрон нь RockSteady, Horizon Steady, gyroflow дүрс тогтворжуулалтын алгоримтуудыг ашиглан дүрсийг хөдөлгөөн багатай буулгана. Мөн Lightcut програм дээр Avata 2-т зориулж онцгой темплейтүүдийг бэлтгэжээ. Камерын харах өнцөг 155 градус тул орчноо илүү өргөн харж, аюулгүй нислэг үйлдэх боломжтой. Дуу чимээний хувьд ч энгийн дронтой адил шуум гаргадаг болсон.
Та шинэхэн нисгэгч байсан ч, айх хэрэггүй.